Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар ээлжит шуурхай хурлаа хийлээ | News.MN

Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар ээлжит шуурхай хурлаа хийлээ

Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар ээлжит шуурхай хурлаа хийлээ

Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар ээлжит шуурхай хурлаа хийлээ

Ням гарагийн /2020.03.15/ 10:00 цаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй энэ үед Хан-Уул дүүргийн Онцгой комисс өргөтгөсөн хурлаа онлайнаар хийж хэвшсэн бөгөөд өнөөдрийн шуурхай хурлаа цомхон хийлээ.

Ням гарагийн 10:00 цагт зарлагдсан тус шуурхай хуралд Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан онцгой комиссын гишүүдийн бэлэн байдлыг шалган гэнэтийн хурал зарлаж, гишүүд 100 хувийн оролцоотойгоор цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэр дэх ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, хуримтлагдсан хур хогыг ачиж тээвэрлэх зэрэгт онцгойлон анхаарах, мөн уул, овооруу иргэдийг гаргахгүй байх, олон нийтийн газраар зорчуулахгүй байх тал дээр анхаарч хариуцлагатай ажиллах зэрэг бусад цаг үеийн байдалтай холбоотой үүрэг чиглэлийг өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж