Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлчилгээний газрууд нээгдэнэ | News.MN

Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлчилгээний газрууд нээгдэнэ

Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлчилгээний газрууд нээгдэнэ

Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлчилгээний газрууд нээгдэнэ

Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо.

Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг маргаашаас нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-15 192.82.71.91

Одоогийн нөхцөл байдлыг зөвхөн эхлэл гэж үзэж байнадаа. Тиймээс хэдий хүртэл халдвар тархалт үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн саруудын өвчлөл нас баралтын тоог харьцуулж анализ хийгээд 1 халдвар авсан хүний цаана 10 хүн халдвартай байх 1 нас барсан хүний цаана 800 хүн халдвартай байх магадлалтайг тооцож гаргасан байна . Энэ тоо халдвар ихээр тархаж буй газруудад хамаатай болтой. Уушиг орлуулах аппаратгүй эсвэл хүрэлцэхгүйн улмаас өвчтнүүдээ алдаж буйг хэлсэн байна

Avatar

Зочин 2020-03-15 192.82.78.10

Бүх зүйлийг хяналтандаа авахад 45 хоног хэрэгтэй. Иймд хүнсний бараанаас өөр худалдааг түр хийхгүй байх хэрэгтэй.

Avatar

zochin 2020-03-15 193.119.97.90

humuus bolon kompanuud mungunii bodlogo changa bna ur zeel hetsuu bna gesen yaagaad delhiin ediin zasag hymarch bhad manaih shig undur huute oron huugee buulgahgui bgaan bee eniigee tailbarlaad uguuch yaagaad ern zeeliin huu buudgui yum yaagaad busad ornoos undur huutei bgaan heden bankindaa bazuultsan yumuu esvel banknuudn yumuu mafi ni ene uls orniig bazaad bnuu

Avatar

Асуулт 2020-03-15 202.179.27.48

нарантуул зах яах юм бол?

Avatar

Зочин 2020-03-15 202.9.47.8

Маргаашнаас үйлчилгээ хэвийн ажиллаж зам нээгдэх нь буруудаа. ОХУ, Казахстанд тохиолдлууд ихэсч байна. Манайд дулаараад эхэллээ. Одоо л хянамгай байх үе ирлээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж