Сүмо: Өндөр халуурсан бөхийг тусгаарлалаа | News.MN

Сүмо: Өндөр халуурсан бөхийг тусгаарлалаа

Сүмо: Өндөр халуурсан бөхийг тусгаарлалаа

Сүмо: Өндөр халуурсан бөхийг тусгаарлалаа

Коронавирусийн улмаас Японы үндэсний сүмо бөхийн тэмцээн анх удаа хаалттай хаалганы цаана буюу үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа билээ. Түүнчлэн Сүмо бөхийн холбооноос бөхчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бөхчүүд болон бусад албаны хүмүүс, багш дасгалжуулагчид, засуулуудад “Covid-19”-ийн шинж тэмдэг илрэх, 37,5-аас дээш хэмээр халуурвал барилдуулахгүй, тусгаарлах арга хэмжээг авч байгаа аж.

Тэгвэл дээд зиндаанд барилддаг Коконоэ дэвжээний бөх Чиёомарү Ишиүра өчигдөр /2020.03.14/ 38,6 градус хүрч халуурсан учир түүнийг барилдуулахгүй, тусгаарлах шийдвэр гаргажээ. Тэрбээр өнөөдөр өглөө дахин халуунаа хэмжүүлэхэд 39,7 болж халуун нь нэмэгдэн байжээ. Тиймээс Чиёомарүг гэртээ өөрийгөө тусгаарлаж, коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна. Тэрбээр шинжилгээ өгсөн, хариугаа хүлээж байгаа гэнэ. Өнөөдөр хаврын башё найм дахь өдрөө үргэлжилж байна.

Эх сурвалж:TELLER REPORT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-03-15 103.9.90.98

монгол хүнд хүрэхгүй энэ тэр худлаа шүү. одоо дулаарлаа бүгд сэрэмжтэй байхтүн

Avatar

Зочин 2020-03-15 202.9.47.19

Бид бүгд л яг цаазын тавцан дээр бна даа ! Хөгшин залуу эр эм баян хоосон мөнгөтэй мөнгөгүй гээд ! Эцсийн эцэст хүн гэдэг амьтан энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн л буцна ! Ковид-19 хэмээх энэ эрлэгийн элч улс ард түмний өмч хөрөнгийг ил далдаар луйвардаж бга этгээдүүдийг ахиухан аваад яваасай даа !

Avatar

Зочин 2020-03-15 103.212.117.218

Нэмэх градустай байхад л сэрэмж болгоомжлолоо нэмэгдүүлэгтүн

Avatar

Зочин 2020-03-15 202.9.47.8

Маргаашнаас үйлчилгээ хэвийн ажиллаж зам нээгдэх нь буруудаа. ОХУ, Казахстанд тохиолдлууд ихэсч байна. Манайд дулаараад эхэллээ. Одоо л хянамгай байх үе ирлээ дээ.

Avatar

Тийм шүү 2020-03-15 192.82.77.181

Аюултай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж