Коронавирусийн улмаас Японы үндэсний сүмо бөхийн тэмцээн анх удаа хаалттай хаалганы цаана буюу үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа билээ. Түүнчлэн Сүмо бөхийн холбооноос бөхчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бөхчүүд болон бусад албаны хүмүүс, багш дасгалжуулагчид, засуулуудад “Covid-19”-ийн шинж тэмдэг илрэх, 37,5-аас дээш хэмээр халуурвал барилдуулахгүй, тусгаарлах арга хэмжээг авч байгаа аж.
Тэгвэл дээд зиндаанд барилддаг Коконоэ дэвжээний бөх Чиёомарү Ишиүра өчигдөр /2020.03.14/ 38,6 градус хүрч халуурсан учир түүнийг барилдуулахгүй, тусгаарлах шийдвэр гаргажээ. Тэрбээр өнөөдөр өглөө дахин халуунаа хэмжүүлэхэд 39,7 болж халуун нь нэмэгдэн байжээ. Тиймээс Чиёомарүг гэртээ өөрийгөө тусгаарлаж, коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна. Тэрбээр шинжилгээ өгсөн, хариугаа хүлээж байгаа гэнэ. Өнөөдөр хаврын башё найм дахь өдрөө үргэлжилж байна.
Эх сурвалж:TELLER REPORT
Холбоотой мэдээ