“Хүүхэд-эрхэм хэрэглэгч” өдрийг жил бүр тэмдэглэнэ | News.MN

“Хүүхэд-эрхэм хэрэглэгч” өдрийг жил бүр тэмдэглэнэ

“Хүүхэд-эрхэм хэрэглэгч” өдрийг жил бүр тэмдэглэнэ

“Хүүхэд-эрхэм хэрэглэгч” өдрийг жил бүр тэмдэглэнэ

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхэд-эрхэм хэрэглэгч” хэрэглээний боловсролыг дээшлүүлэх, эрхийг нь хамгаалах уриалга гаргалаа. Тус уриалгад,

Орон гэрийнхээ орчны аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдээ эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс сэрэмжлэхийг эцэг эхчүүдэд, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүтээн байгуулахыг байгууллага аж ахуй нэгжүүдэд, хүүхдийг эрүүл, аюулгүй, баталгаат бараа, бүтээгдэхүүнээр хангадаг тохь тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг худалдаа үйлчилгээний газруудад, хүүхдэд ээлтэй цахим орчныг бий болгоход онцгой анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн мэдээ, мэдээлэл түгээж байхыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тус тус уриалжээ.

Монгол Улс бол хүүхэд, залуусын орон учраас хүүхдээ төлөвшсөн, боловсролтой иргэн болгохын төлөө Засгийн газар тал бүрийн арга хэмжээг хэрэгжүүлдэг ч бидний орчин ахуй, техник технологийн хөгжил хүүхдүүддээ илүү анхаарал тавихыг алхам бүрт сануулах нь зөв юм. Цаашид жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд өмчийн бүх хэлбэрийг ерөнхий боловсролын сургуулиуд жил бүр уламжлал болгон тэмдэглэх шийдвэрийг Шадар сайд гаргажээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж