Монгол Улсад шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд өчигдөр гарагт Үндэсний бодлогын хорооны зөвлөлдөх цахим хуралдаан болж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн асуудлаар зөвлөлдөх хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа 400 гаруй ҮБХ-ны гишүүдийг хамруулсан цахим хуралдааныг зохион байгуулаад байна. Ингэхдээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд тухайн байгаа газраасаа техологийн дэвшилд суурилсан тусгай апп ашиглан цахим хуралдаандаа оролцов. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж, 21 аймаг; нийслэлийн есөн дүүргийн иргэдийн саналыг хүлээн авч ажилласан юм. Үүний зэрэгцээ намын дэргэдэх байгууллагууд мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэн боловсруулж; мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгажээ.
Ш.ОЧ
Элбэгдорж Цахиа 2020-03-15 91.167.193.15
АРДЧИЛСАН НАМ 1990-2020 ум мани бадмэ хум
Ан гишүүн 2020-03-15 139.5.216.179
Залуусыг дэмжих др олонд танигдсан байх шалгуурыг анхаарах…. Төрсөн нутаг, орондоо тойрогтоо ядаж 1 сандал хийсэн байх…..
Дан онолоор олон түмэн сонгохгүй г бодоорой
Зочин 2020-03-15 202.126.89.42
hudalch hulgaich avilgach deeremchin aluurchiniig bagtaasan tamiin gazar yuniihan nam
MB 2020-03-15 66.181.167.88
Ардчилсан намаас л улс орноо хөгжүүлэх, иргэддээ чиглэсэн ирээдүйг зөв харсан олон ургалч шингэсэн зөв шийдэлтэй бодлогын мөрийн хөтөлбөр гарна даа, Гол нь нэр дэвшигчдээ зөв сонгох хэрэгтэй
Зочин 2020-03-15 202.9.40.17
АН хударгатай, баяжих донгүй хүмүүсээ энэ удаад УИХ-ийн сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй шүү. Хачин хачин, нэр хүнд нь унасан хүмүүсийг битгий нэр дэвшүүлээрэй