Ардчилсан нам анх удаа ҮБХ-ны гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам анх удаа ҮБХ-ны гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа

Ардчилсан нам анх удаа ҮБХ-ны гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа

Монгол Улсад шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд өчигдөр гарагт Үндэсний бодлогын хорооны зөвлөлдөх цахим хуралдаан  болж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн асуудлаар зөвлөлдөх хуралдааныг амжилттай зохион байгууллаа.

Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа 400 гаруй ҮБХ-ны гишүүдийг хамруулсан цахим хуралдааныг зохион байгуулаад байна. Ингэхдээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд тухайн байгаа газраасаа техологийн дэвшилд суурилсан тусгай апп ашиглан цахим хуралдаандаа оролцов. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж, 21 аймаг; нийслэлийн есөн дүүргийн иргэдийн саналыг хүлээн авч ажилласан юм. Үүний зэрэгцээ намын дэргэдэх байгууллагууд мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэн боловсруулж; мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгажээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж