Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.03.15/ хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөний хязгаарлалтыг сунгахгүй гэдгийг мэдэгдсэн. Засгийн газар энэ сарын 15 буюу өнөөдрөөс нүүрсний экспортыг хэвийн, тогтвортой явуулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хилийн цэгүүдэд хяналт, шалгалт хийх цэгүүдийг байгуулаад ажиллаж байгаа аж. Жолооч нар холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг кабиндаа байршуулан, мөрдөж ажиллах ёстой. Улсын Онцгой комиссын даргын баталсан журмыг мөрдөх юм байна.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах мэдээллийг өгч байна. МХЕГ-ын эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан хилийн нэвтрэх цэгүүдэд хяналт шалгалтын бэлэн байдлуудыг хангуулаад ажиллаж байна. МХЕГ-аас уул уурхайн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үед тавигдах түр журмыг боловсруулж Улсын онцгой комиссын даргаар батлуулсан. Тээвэрлэгч байгууллага болон жолооч нар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг гаргаж авто тээврийн үндэсний төв болон тээвэрлэгч компаниудад хүргүүлсэн” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ