Энэтхэг улсад Хиндү шашны нэгэн бүлэг коронавирусээс сэргийлэх зорилгоор үхрийн шээс уух үдэшлэг зохион байгуулжээ. Дели хотноо өчигдөр /2020.03.14/ болсон тус арга хэмжээг “Бүх Энэтхэгийн Хиндү шашны холбоо” гэх байгууллага зохион байгуулсан ба анх тус улсын Ерөнхий сайд Нагендра Модигийн “Хиндү үзэлт нам”-ын зарим гишүүд үхрийн шээс ууснаар коронавирусээс урьдчилан сэргийлж чадна хэмээн хэлснээс ийм цуу яриа тархжээ.
Хиндү шашинд үхрийг ихэд дээдэлж, ариун дагшин амьтан хэмээн үздэг бөгөөд үхрийн ялгадас нь эмчилгээний увдистай гэж итгэдэг. Дээрх арга хэмжээнд 200 гаруй хүн оролцсон бөгөөд зарим сүсэгтнүүд 20 гаруй жил үхрийн шээс ууж, үхрийн шээстэй усанд орж байгаа, огт эм тариа хэрэглэж үзээгүй тухайгаа ч ярьсан байна. Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ