"Covid-19: 151 орны 156 мянган хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

"Covid-19: 151 орны 156 мянган хүн халдвар авчээ

"Covid-19: 151 орны 156 мянган хүн халдвар авчээ

“Covid-19” халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 151 оронд тархаж, 156 мянган хүн уг өвчний халдварыг авчээ. ДЭМБ-аас цар тахал хэмээн зарласан уг халдварын улмаас нас барсан хүний тоо 5,835 болсон бол эдгэрсэн хүний тоо 75 мянга давсан байна.

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 45-аас 59 болж нэмэгдсэн бөгөөд шинээр илэрсэн 14 тохиолдол бүгд сүүлийн хоёр долоо хоногт Европын орнуудад зорчсон хүмүүс байжээ.

Харин АНУ-д тархалт эрчимтэй нэмэгдсээр нийт 49 мужид 2800 гаруй хүнд халдварлаад байгаа ба 57 хүн нас бараад байна. Ийнхүү тус улсад халдвар тархаагүй ганц муж үлдээд байна. Баруун Виржин мужид одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Саяхныг хүртэл Хятад улстай ойр ч халдвар тархаагүй улсуудын нэг байсан Казахстан улсад нийт халдвар тээгчийн тоо зургаа болж нэмэгджээ. Германаас ирсэн зорчигчдоос баасан гаригт /2020.03.13/ анхны хоёр тохиолдол илэрснийг зарлаж байсан билээ.

Тус улсад 1,000 гаруй сэжигтнийг тусгаарлаж, 500 орчим хүнийг гэрийн хөл хорионд байлгаж байгаа ба коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор үндэсний Наурызийн баярыг тэмдэглэхийг хориглож, Нацист Германыг ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцлаад байгаа юм.

Халдвар анх дэлгэрсэн Хятад улсад байдал тогтворжиж, шинээр халдвар авсан цөөн тохиолдлууд нь ихэвчлэн гадаадаас ирсэн хүмүүс байгаа юм.

Харин Европ тивд байдал хүндэрч, Хятадаас гадна халдварын хамгийн том голомт болоод буй Итали улсад 21 мянга гаруй хүн халдвар авч, 1,441 хүн нас баржээ. Түүнчлэн Герман, Франц, Испани, Иран улсуудад шинэ халдварын тоо тогтмол нэмэгдсээр байна.

Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн хугацаанд 100 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 120 хүн эдгэжээ. Ингэснээр нийт халдварын тоо 8,162 болж эдгэсэн хүний тоо 834 болжээ. Мөн гурван хүн нас барж, нийт нас барагсдын тоо 75 болсон байна. Үүнээс гадна 16 мянга гаруй хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Халдвар хамгийн их тархсан улс орнууд болон тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээлэл:

Эх сурвалж: WORLDOMETERS, CNN,BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж