ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ | News.MN

ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ

ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ

ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Хялганат гэдэг газарт  энэ сарын 13-ны өдөр иргэн Г-ийн өвлийн байшин шатжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон  орон нутгийн иргэд нийлж, галыг таван цаг ажиллаж байж унтраасан байна.  Харамсалтай нь уг гал түймрийн улмаас  гэрийн эзэн 42 настай эрэгтэй, 14, 6 настай хоёр хүүхэд нас барж, 17, 15 настай хоёр эмэгтэй 70 хувийн түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд байгаа аж.

Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчрахаар өчигдөр /2020.03.14/ МИ-171Е загварын нисдэг тэргээр нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нисчээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг  тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-15 77.111.247.69

||| Хэрэв та нэг шөнө нь охиныг олж хүсэж байна? Тавтай морилно уу – – http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-03-15 122.201.21.96

гэр хорооллоосоо салахгүй бол галын аюулаар үхсээр байх болно

Avatar

Зочин 2020-03-15 185.165.168.229

Энэ улсын хүн ам ийм хорогдолтой бол яг өсөж харагдаач.

Avatar

Зочин 2020-03-15 202.126.89.45

Өсөлгүй яадаг юм. 90 онд 2 сая байсан. Одоо 3.3 сая болчихсон байна.

Avatar

Зочин 2020-03-15 66.181.182.180

Бурам та 15-17 наны хоёр эмэгтэй хүүхэд галаас гарч эмчилгээ хийлгэж байгаа юмаа даа.Бурмаа эгчээ таныг эмэгтэй гэх байх.Хөдөө газар хаваржаан дээр хэн очих вэ дээ?Болгоомжтой л байхгүй бол бид эрсдэл дунд амьдарч байгаа шүү.дээ.Харамсалтай Ум сайн амгалан байх болтугай!!.

Avatar

Арл 2020-03-15 203.91.115.54

ОБЁГ АЖЛАА ХИЙХГҮЙ БНА.ХЭДЭН МЯНГАН ХҮН ГАЛААС АВАРЛАА ГЭЖ ПОПОРЧ ШОУДАХААС ӨӨР ЗҮЙЛ АЛГА. ОН ГАРСААР ЗӨВХӨН ГАЛД 30 ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ. ГЭР БҮЛЭЭРЭЭ ХҮҮХДҮҮД ОЛНООРОО ӨРТӨЖ БНА. ОНЦГОЙН ЯЛЛАГДАГЧ ДАРГА НАР ХАНДИВ ЦУГЛУУЛАХ Л АЖИЛ ХИЙЖ БНА ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОХГҮЙ БНА. ТА НАРЫН ИРГЭДИЙН ХОХЬ НЬ ГЭХ ЮМ

Avatar

Зочин 2020-03-15 202.9.40.17

Зүй бус байдлаар яасан ч олон хүн нас барах юм бэ. Сонор сэрэмж, болгоомжлол, хашир хянамгай байдал монголчуудад дутагдаж байнаа. харамсалтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж