ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ

ОБЕГ: Гал түмрийн улмаас 6-42 насны гурван хүн нас баржээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Хялганат гэдэг газарт  энэ сарын 13-ны өдөр иргэн Г-ийн өвлийн байшин шатжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон  орон нутгийн иргэд нийлж, галыг таван цаг ажиллаж байж унтраасан байна.  Харамсалтай нь уг гал түймрийн улмаас  гэрийн эзэн 42 настай эрэгтэй, 14, 6 настай хоёр хүүхэд нас барж, 17, 15 настай хоёр эмэгтэй 70 хувийн түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд байгаа аж.

Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчрахаар өчигдөр /2020.03.14/ МИ-171Е загварын нисдэг тэргээр нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нисчээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг  тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж