Иракийн нийслэл Багдад хотын ойролцоох АНУ-ын цэргийн бааз өчигдөр /2020.03.14/ пуужингийн халдлагад өртжээ. Катюша төрлийн 33 пуужин “Camp Taji” цэргийн баазад туссан тухай Иракийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Хэдий хүний амь хохироогүй ч Иракийн хэд хэдэн албан хаагч шархадсан байна. Одоогоор халдлагын хохирлыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа гэнэ. Түүнчлэн Иракийн тусгай хүчнийхэн пуужин харвасан газрыг олж, Катюша харвагч, 20 гаруй пуужинг илрүүлжээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө мөн дээрх бааз руу 18 пуужин харваж, АНУ-ын хоёр, Британийн нэг цэрэг амиа алдсан юм. Маргааш өдөр нь АНУ-ын арми Ирак дахь Ираны талыг баримтлагч “Катайб Хезболлах” зэвсэгт бүлэглэл рүү агаараас цохилт өгсөн байна. Гэхдээ одоогоор эдгээр халдлагуудыг ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ