Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:
- Эмчийн хяналтад тогтмол байх
- Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
- Холбоо барих хүний утасны дугаартай байх
- Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
- Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй, ядрахгүй байх
- Дулаан хувцаслах, даарахгүй байх
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах
Иргэн 2020-03-15 202.9.46.165
Европоос хүмүүсээ авах болно гэж Хүрэлсүх сэтгүүлчдыг сүрдүүллээ. Эх орондоо амьдарч байгаа монголчуудаа бараг эмчлэхгүй шүү гэчихээд өвчний голомтноос хэнийгээ авчраад байгаа юм бэ. Энэ хүмүүс өнгөрсөн 4 сард ирэхгүй юугаа хийж ыайсан юм. Өвдөөд л монголоо санаа юу. Одоо 10 тохиолдол байна. 10 хоногийн дараа хэд болохыг хэн ч мэдэхгүй. Өдөрт 180 мянган төгрөгний эм тариаг хаанаас гаргаж байгаа юм бэ. Улс орон, ард түмнээ бодооч. Европт боломжийн мөнгөтэй хүмүүс л амьдардаг гэдгийг бүгд мэднэ.
Зочин 2020-03-15 192.82.71.91
Одоогийн нөхцөл байдлыг зөвхөн эхлэл гэж үзэж байнадаа. Тиймээс хэдий хүртэл халдвар тархалт үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн саруудын өвчлөл нас баралтын тоог харьцуулж анализ хийгээд 1 халдвар авсан хүний цаана 10 хүн халдвартай байх 1 нас барсан хүний цаана 800 хүн халдвартай байх магадлалтайг тооцож гаргасан байна . Энэ тоо халдвар ихээр тархаж буй газруудад хамаатай болтой. Уушиг орлуулах аппаратгүй эсвэл хүрэлцэхгүйн улмаас өвчтнүүдээ алдаж буйг хэлсэн байна .