УОК: Хот, хоорондын замын хөдөлгөөнийг маргааш нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

УОК: Хот, хоорондын замын хөдөлгөөнийг маргааш нээнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас орон нутаг, хот хоорондын хөдөлгөөнийг нээх эсэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Онцгой байдлын Ерөнхий газрын /ОБЕГ/ дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 16-аас эхлэн замын хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, хот, хоорондын замын хөдөлгөөнийг цаашид сунгахгүйгээр нээгээд явах юм байна.

Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ БНСУ-аас ирэх 250 гаруй иргэд 16.05 минутад Чингис хаан нисэх буудалд буух бөгөөд эдгээр хүмүүсээс эрүүл мэндийн шалтгаантай 47 хүнийг цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бол үлдсэн хүмүүсийг Хан-Уул дүүргийн “Энхсаран” сувилалд тусгаарлах аж. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн яамнаас найман автобус гаргаж иргэдийг тээвэрлэх юм байна. Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Сөүлээс ирэх иргэдийн нарийвчилсан асуумжтай мэдээллийг холбогдох байгууллагынхантай солилцоно. Иргэдийг маш нарийн зохион байгуулалттайгаар онгоцноос буулгаж тусгаарлах газарт хүргэж өгнө. ХӨСҮТ-д зөвхөн коронавирусийн шинж тэмдэг илэрсэн иргэн, БНСУ-ын Бусан, Тэгү буюу голомтын бүсээс ирсэн иргэдийг тусгаарлана. Гадаадаас ирэх иргэдийн тооны хувьд Москва Берлин чиглэлийн онгоц өнөөдөр өглөө нислээ. Тэр чиглэлээс ирэх онгоц одоогийн байдлаар дүүргэлттэй байна. Эцсийн мөчид билетээ буцаах, явахаа болих тохиолдлууд гараад байна. Сөүлийн тохиолдол дээр ч гэсэн паспортоо мартах, хоёр иргэн халуунтай гээд онгоцонд суулгаагүй. Яг энэ хатуу горимоор бусад чиглэлээс ирэх иргэдийг хүлээж авна. Истанбул хотын нислэгийн хувьд бүртгэл хийгдэж байна. Нислэгийн зөвшөөрлийг Гадаад харилцааны яам, МИАТ компани авахаар Туркийн талтай ярилцаж байна. Захиалгаас харахад буцаж ирэх нислэгүүд дандаа дүүргэлттэй байгаа” гэв.

Хот, хоорондын замын хөдөлгөөнийг маргааш 07.00 цагт нээнэ

Хот, хоорондын замын хөдөлгөөнийг маргааш 07.00 цагт нээнэ

Posted by News.mn on Saturday, March 14, 2020

 


УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Улсын онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2020.03.15/ 12.00 цагт ОБЕГ-т цаг үеийн болоод шуурхай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Ингэхдээ хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах эсэх талаар мэдээлэх юм байна.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл орон нутаг, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж