“COVID-19” шинэ коронавирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-84 тоот шийдвэр гарчээ. Тухайлбал ЖДҮХС-тай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болсон байна. Дээрх хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй аж.
Э.БУРАМ
JDU-chid uursdiiguu l bodno 2020-03-15 64.119.26.198
JDU-chid uursdiiguu l bodno
bBZCkjbn 2020-03-15 202.9.40.93
nogoo 37 JDY chin bas orson uu
Зочин 2020-03-15 66.181.188.78
мэргэжилтэй ажиллах хүч шинэ техник технологи эзэмшүүлж чадваас бүх зүйл бүтнэ манай залуучууд одоо үед бусад улсуудаас огт дутахгүй магадгүй илүү ч гарч чадна 3 хан сая хүнийг хангаад л байвал боллоо гадныхан ч ориг гээд манайхаас аваад ч эхлэх ч юм билүү ер нь авна даа ,