“COVID-19” шинэ коронавирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-84 тоот шийдвэр гарчээ. Тухайлбал ЖДҮХС-тай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болсон байна. Дээрх хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ