ГИХГ: Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

ГИХГ: Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна

ГИХГ: Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) мэдэгдэл гаргажээ.

Тус  мэдэгдэлд дурдсанаар "Коронавирус буюу Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг  гуравдугаар сарын 16-наас цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх болно. Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ. Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009″ гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж