Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг гуравдугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгажээ.
Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Гэвч Улсын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудад “мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах” аливаа шийдвэр, чиглэл гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байх тул энэ үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээс илүүтэй хэрэглэгчийн эрхийг хязгаарлах үйлдэл болж байх тул тухайн үйлдлээ зогсоож, харин халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аль ч тохиолдолд өндөржүүлж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.
Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ.
иргэн 2020-03-15 202.131.227.82
ямар сонин шаардлага тавьж байнаа? Дэлхий даяар цахим үйлчилгээг илүүд үзэж байхад даа. Хэдэн жилийн өмнөөс Монголд цахим үйлчилгээ чинь нэвтэрсэн шүү дээ.Цахимаар үгүй юмаа гэхэд картаар үйлчлүүлэх бүрэн боломж байгаа.
зочин 2020-03-15 66.181.190.26
ШӨТХГ халдвар мөнгөөр тархаж байгааг мэдэхгүй байгаа юм уу бусад оронд бэлэн мөнгө хэрэглэхгүй хүн бүр өөр өөрийн картаар мобайлаар төлбөр хийгээд явж байхад буруу ишилсэн сүх шиг малууд яаж тэнэгтээд байгаа юм бэ
Хэдэн он бэ 2020-03-15 202.126.88.151
Чи бүр ухаалаг утастай юм уу. Зарим хүмүүс 1кг махыг зээлээр авч байгаа шд. Битгий хямсагна, үмбүү минь.
z 2020-03-15 103.111.68.3
Zaisan Tous Les Jours uilchlehgui baina lee
Зочин 2020-03-15 122.201.24.13
ШӨХТГ гэж нэг далдайсан газар байна аа. Бизнес эрхлэгчдийг дарамталж мөнгө олдог. Магнайгийн үеэс л хөгийн газар болсон
б 2020-03-15 59.153.85.127
Хуцаа муу л***р. Зүгээр байхад чинь оролдохгүй байх.Чи муу өөрөө ноотой здаа байна.
Иргэн 2020-03-15 66.181.176.128
Монголд короногоос илүү эдийн засаг ялангуяа бага орлоготой иргэдийн амьдрал хэцүүдлээДархлаа орлого байхгүй учир улам сулрана Шаардлагатай хоол хүнсээс амин дэмээ авч чадахгүй дээр нь стресс .Франц иргэний шинжилгээ яг зөв хийгдсэн үү гэж асуумаар байна .Зохистой арга хэмжээ яг авч байна уу эсвэл короно нь зарим хүний нэр төрөө өсгөх эсвэл албан тушаалаа алдахгүй байх айдас доор иргэдэд хохиролтой шийд гаргахад хүргэжмбайна уу Мөнгө идэх хүн л дээр нь битгий гараасай
Галдан 2020-03-15 66.181.183.164
Tous Les jour бэлэн мөнгөөр үйлчлэхгүй гээд бн. Зайсан салбарт
123 2020-03-15 192.82.69.90
энд бэлэн мөнгөөр үйлчлэх эсэх тухай биш худалдан авсан бараа бүрт НӨАТ баримт өгч байгаа эсэхэд л хяналт тавимаар юмаа
ЗОЧИН 2020-03-15 103.229.121.72
БЭЛЭН МӨНГӨӨР ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙХ НЬ УГ НЬ ЗӨВ Ш ДЭЭ. ИЛҮҮ ИХ ХАЛДВАР ТАРААХ МАГАДЛАЛТАЙ . ОЛОН ХҮНИЙ ГАР ДАМЖИНА. БӨӨН НЯН
Иргэн 2020-03-15 66.181.161.114
Уг нь мөнгөн тэмдэгт хамгийн их халдвар тараадаг тул зарим оронд картаар үйлчлэхийг уриалж байна, иймд жаахан алсыг харсан бодлого байдаг бол ийм санаачлагыг дэмжмээр юм.
ШӨХТГ ийм асуудлаар нэг их чухал ажил хийсэн юм шиг попрохоор хуурамч бензин мэт их үр дагавартай асуудлыг яаралтай шийдмээр байх юмдаа. Өөрсдөө ашиг сонирхолын сонирхолтой болоод асуудлыг дараад байдаг гэж л ойлгогддог
Zochin 2020-03-15 103.229.122.106
Mungun devsger bol tuhain ulsiin tusgaar togtnoliin neg ilerhiilel, mongol banknii mungun temdegtiig heregleh ard tumnii erhed hyazgaarlalt hiih erh medel ali ch aj ahiun nejgid bhgui. Iim tsar tahaliin ued havchlagat arga hemjee avah bish, uur nariin mergen arguud ih bii. Jishee n berlii umsuj bolno.
Карт дээр ээ 2020-03-15 103.212.118.252
Ха ха бээлийтэй гараар мөнгө тоолоод үз дээ өмбүү минь
Зочин 2020-03-15 66.181.161.127
Болж бншээ гунж минь ээ
nuudel 2020-03-15 64.120.88.65
Цахимаар төлбөр хийсэн нь дээр шүү