Xүчит 128 бөхийн барилдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.12-нд нийтлэгдсэн

Xүчит 128 бөхийн барилдаан болж байна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө эхэллээ. Барилдааныг үзэж сонирхохоор Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Чингис хааны одонт Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан П.Очирбат, дөнгөж саяхан Чингис хааны одонгоор шагнагдаад буй СГЗ Г.Мэнд-Ооёо тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн иржээ.

Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Д.Батболд, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглож байна.

Улсын заан Б.Батмөнх Өвөрхангай аймгийн начин Т.Ядамсүрэнг давснаар хамгийн түрүүнд тугаа тойров.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UNDESNIIBUKH.MN

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж