БНСУ-аас 244 иргэнээ авчирч буй онгоц газардлаа | News.MN

БНСУ-аас 244 иргэнээ авчирч буй онгоц газардлаа

БНСУ-аас 244 иргэнээ авчирч буй онгоц газардлаа

Posted by Монгол Улсын Засгийн газар on Sunday, March 15, 2020

НЭМЭЛТ 16.40 ЦАГ

Өнөө өглөө 07.55 цагт БНСУ-ыг зорьсон  МИАТ-ын онгоц, Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 244 хүн энэхүү нислэгээр ирсэн бөгөөд Дэгү зэрэг өвчний тархалт өндөртэй болон коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах юм. Харин үлдсэн иргэдийг Хан-Уул дүүргийн “Энхсаран” сувилалд тусгаарлах аж. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн яамнаас найман автобус гаргаж иргэдийг тээвэрлэх юм байна.

Яг одоо онгоцноос буух иргэдийг тусгай автобус, унаагаар авахаар нисэх буудалд бэлдсэн бөгөөд ирж буй иргэдийг ар гэр, ойр дотны хүмүүстэй уулзуулахгүйгээр шууд тусгаарлах газар хүргэх юм.

Онгоцноос зорчигчдыг буулгаж халдваргүйжүүлэлт хийн автобусанд суулгаж байна. Нийт зорчигчдын ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авах бөгөөд тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очих юм.

Зорчигчдоо дүүргэсэн эхний автобус хөдөллөө. Албан бус мэдээллээр эхний ээлжид БНСУ-ын Бусан, Тэгү буюу голомтын бүсээс ирсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлахаар авч яваа гэх мэдээлэл байна. Уг онгоцоор 250 иргэн ирнэ хэмээн ЭМЯ-аас мэдээлж байсан ч өнөөдөр 244 иргэн ирж буй. Учир нь паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар зарим иргэн БНСУ-д үлджээ.


БНСУ-ААС ИРЭХ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР 16.20 ЦАГТ ГАЗАРДАНА

Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчирна. Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ БНСУ-руу МИАТ-ын онгоц 07.45 цагт Улаанбаатар-Сөүл рүү ниссэн бөгөөд, 16:20 цагт Солонгосоос иргэдээ авчрах МИАТ- ын онгоц бууна. Ингэхдээ ар гэр, ойр дотны хүмүүс нь тосохгүй, эдгээр иргэдийг шууд тусгаарлах байранд хүргэх юм. 

Холбоотой мэдээ

Анхаар: Гадаадаас ирж, тусгаарлах иргэдийн анхааралд

Анхаар: Гадаадаас ирж, тусгаарлах иргэдийн анхааралд

Тусгай үүргийн нислэгийн дараагийн ээлж маргааш буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Дээрх орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж, эмч нарын хяналтад байлгах аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж