МакГрегорын нагац эгч коронавирусийн халдвараар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

МакГрегорын нагац эгч коронавирусийн халдвараар нас баржээ

МакГрегорын нагац эгч коронавирусийн халдвараар нас баржээ

Ирландын холимог тулааны супер од Конор МакГрегор нагац эгч нь шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан талаар мэдэгджээ. Тэрбээр Интаграм хуудастаа “тэнэг” өвчний улмаас зуурдаар одсон хайрт эгчээ гашуудан дурссан байна. МакГрегор “Өглөөний ток шоуны үеэр тэд над руу залгаж, миний хайртай бяцхан эгч Анн нас барсныг мэдэгдсэн. Хөөрхий эелдэг нагац эгч минь. Энэ тэнэг (…) вирус. Амар амгалан бай, Анн Мур. Би чамд хайртай ”гэж бичжээ. Тэрбээр коронавирусийн халдвараар өвчлөхгүй байхад гарын эрүүл ахуй нэн чухал болохыг хүмүүст анхааруулсан байна.

Ирландад гуравдугаар сарын 29-ний Пүрэв гариг хүртэл бүх сургууль, коллеж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Ирланд арал дээр коронавирусийн халдвар Бүгд Найрамдах Ирланд Улсад 90, Хойд Ирландад 29, нийт 119 тохиолдол бүртгэгджээ. Дублинд энэхүү вирусийн халдварын улмаас нэг эмэгтэй нас барсан байна.

Сануулахад, ДЭМБ коронавирусийн тахлын голомт Европ болсныг зарласан бол Еврокомисс коронавирусийн тархалтыг зогсоох боломжгүйг хүлээн зөвшөөрсөн. ОХУ АНУ-ыг шинэ талхын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалсан билээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр ОХУ-д коронавирусийн халдварын 47 тохиолдол бүртгэгдсэн байна. Гуравдугаар сарын 14-ний Бямба гаригт Москва хотын дарга Сергей Собянин Оросын нийслэлд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж