СХД-ийн эрүүл мэндийн төв 60 жилээ тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.12-нд нийтлэгдсэн

СХД-ийн эрүүл мэндийн төв 60 жилээ тэмдэглэлээ

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал СТӨ-нд боллоо. Ойн баярын арга хэмжээнд СХД-ийн ЭМТ-тэй ажил амьдралаа холбосон үе үеийн ахмад, эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо. Энэ хурлын үеэр тус төвийн 100 гаруй эмч ажилчдад гавьяа, шагнал гардуулах ёслол болсон юм.

1955 онд Толгойтын хорооны хүний багатай байсан бөгөөд эмчийн салбар эмнэлэг байгуулагдсан нь өнөөдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн анхны суурь болжээ. Эдүгээ 208 ор бүхий таван тасагтай, өрхийн эрүүл мэндийн 32 төвөөр дамжуулан 300 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж