Япон улсаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

Япон улсаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Япон улсаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас  гуравдугаар сарын 16-ны өглөө 08:55 цагт Токио-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, мөн өдрийн 19:20 цагт Улаанбаатарт бууна.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд  өнөөдөр /2020.03.15/  15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж