Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг угтах боломжгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг угтах боломжгүйг анхааруулав

Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг угтах боломжгүйг анхааруулав

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Тэгвэл Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг "Чингис хаан" олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг зэрэг рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг Иргэний нисэхийн ерөнхий газраас анхаарууллаа. Иймээс зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг сануулж байна.

Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох аж.

Тусгай үүргийн нислэг маргааш өглөөнөөс эхлэн дараах хуваарийн дагуу үйлдэгдэх юм. Үүнд:

2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.

Дээрх орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж, эмч нарын хяналтад байлгах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж