"Тэнгэрийн зам" дэмжигдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

"Тэнгэрийн зам" дэмжигдээгүй гэв

"Тэнгэрийн зам" дэмжигдээгүй гэв

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 800 сая ам.доллараар "Тэнгэрийн тойрог" замыг барих тухай мэдээлсэн нь олон нийтээс багагүй шүүмжлэл сонсох болсон.

Энэ талаар  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Засгийн газар төсөлтэй танилцаад өнгөрсөн. Ямар ч шийдвэр гаргаагүй" гэлээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хувийн хэвшил Үндэсний хөгжлийн газарт 800 сая ам.долларын өртөгтэй "Тэнгэрийн зам" төслийг өөрсдөө мөнгөө босгоод,  барих тухай санаачлагаа салбарын сайдад танилцуулахдаа Засгийн газраар ямар нэгэн баталгаа гаргуулахгүй асуудлыг бас хөндсөн аж.  Төслийг санаачлагч нь  Монголын зам гүүрийн "Тэнгэрийн тойрог" нэгдэл, "Хотын зам" ХХК юм байна. Албаны хүн "Засгийн газрын хуралдаанд салбарын сайдын хувиар Б.Энх-Амгалан сайд танилцуулсан төдий" гэлээ.  Сайд нар ч төслийг сонсоод өнгөрчээ. Энэ төсөл нь Засгийн газар буюу ЗТХЯ-нд огт хамааралгүй, төсөвт ямарч холбоогүй төсөл болохыг салбарын яамнаас тодотгов.  Төрийн ямар нэгэн шийдвэр нь гараагүй төслийг төсвөөс мөнгө гаргаад хийх гэж буй мэтээр Засгийн газартай холбож  улстөржүүлж байгаад харамсч буйгаа төслийг санаачлагч компаниудын зүгээс илэрхийлсэн байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж