Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Маршалын гүүрний зүүн талын Туул голын урсацгүй, мөсөн тохойд олон тооны жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж хашигдсан байсныг байгаль хамгаалагч нар олж, өнөөдөр/2020.03.14/ Туул голын урсацтай хэсэг рүү нүүлгэн шилжүүлжээ. Мөн зарим жараахайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн агааржуулагчтай аквариумд шилжүүлсэн юм байна.
Тус ажлыг зохион байгуулахад Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Спорт загасчлалын холбоод болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцжээ.