Тусгаарлагдах иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ хэрээс хэтэрлээ | News.MN

Тусгаарлагдах иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ хэрээс хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдах иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ хэрээс хэтэрлээ

Тусгаарлагдах иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ хэрээс хэтэрлээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчрах эхний нислэг  маргааш /2020.03.15/ Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ. БНСУ-аас ирэх эхний нислэгт багтсан иргэдийг өнөөдөр 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах учиртай. Өглөөний 12 цагийн байдлаар БНСУ-аас ирэх 250 иргэний дөнгөж 85 нь төлбөрөө төлсөн талаар ОБЕГ-аас мэдээлсэн.

Мөн Улаанбаатарт байгаа ар гэр нь  цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг нь урьдчилан бэлтгэж, нислэг хийхээс өмнө тусгаарлах байранд хүргэж өгөх учиртай. Харамсалтай нь, БНСУ-аас ирэх хүмүүсийн  ар гэрийнхнээс одоогоор цагаан хэрэглэлийг нь авчирч өгөөгүй байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Одоогийн байдлаар ар гэрийнхнээс нь цагаан хэрэглэл авчирч өгсөн хүн алга. Тиймээс өнөөдрийн зах зэлийн хамгийн доод ханшаар эрээн өнгийн орны хэрэглэл 20 мянга, цэвэр цагаан хэрэглэл 32 мянган төгрөг байгаа тул бид урьдчилсан байдлаар 100 ширхгийг зээлээр аваад бэлтгэл хангасан. Ар гэрийнхэн нь үүний төлбөрийг төлнө гэдгийг анхааруулж байна” гэсэн юм.

Монголын төр БНСУ-д байгаа иргэдийн хүсэлтийнх нь дагуу татаж авах ажлыг зохион байгуулж буй хэдий ч иргэдээс гагцхүү өөрсдөөс нь хамаарах зүйлд хойрго хандаж байгаа нь төрийн ажилд саад болж байна.

Төр засаг өвчлөлийн голомтот бүсээс үр хүүхэд, аав, ээж,  хань ижлийг нь үнэ төлбөргүйгээр  авчрах гэж байгаад баярлан тусгаарлах байранд нь шаардагдах зүйлийг гуйлгахгүйгээр авчрах ухамсартай ар гэрийнхэн өнөөдөр  алга.

Монголчуудын юм бүхэнд бэлэнчлэх гэсэн сэтгэлээ хэрээс хэтэрч байгаагийн бодит жишээ энэ биз ээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
275
БурууБуруу
43
ХарамсалтайХарамсалтай
27
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж