АНУ-ын тэрбумтан, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс огцорч буйгаа Баасан гаригт /2020.03.13/ зарлажээ. Тэрбээр компаниа орхисноор цаашид сайн санаа, буяны үйлсдээ илүү анхаарах гэнэ. Билл Гейтс нь 1975 онд Пол Аллентэй хамтран “Microsoft” компанийг үүсгэн байгуулж, 2000 оныг хүртэл захирлаар нь ажиллажээ. Үүний дараа 2008 оныг хүртэл компанийн үйл ажиллагаанд өдөр тутмын оролцоотой байснаа 2014 оныг хүртэл төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан байв.
Үүний зэрэгцээ тэрбээр тэрбумтан Уоррен Буффеттын тэргүүлдэг “Berkshire Hathaway” группын төлөөлөн удирдах зөвлөлөөс ч гарч буйгаа мэдэгджээ.
Билл Гейтс нь эхнэрийнхээ хамт үүсгэн байгуулсан буяны сангийн үйл ажиллагаанд илүү анхаарч ажиллах гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ