Маск зүүгээгүйн улмаас зодуулжээ | News.MN

Маск зүүгээгүйн улмаас зодуулжээ

Маск зүүгээгүйн улмаас зодуулжээ

Маск зүүгээгүйн улмаас зодуулжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй  хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж азиудыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солнгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд нь “Чиний маск чинь хаана байна? Чи муу Ази коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.

Эх сурвалж: The Korea Herald

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
191
ХарамсалтайХарамсалтай
159
БурууБуруу
32
ХахаХаха
30
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж