“Ойрын хавьтлын нийт 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа” | News.MN

“Ойрын хавьтлын нийт 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа”

“Ойрын хавьтлын нийт 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа”

 

Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Posted by News.mn on Friday, March 13, 2020

Шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-наас ээлжит /2020.03.13/ мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нийт 132 оронд гарч шинээр есөн оронд бүртгэгдлээ.  Этоп, Судан, Кени зэрэг Африкийн орнуудад шинээр бүртгэгдсэн байна.

Солонгос, Япон, Хятадад өвчлөл харьцангуй  буурч, Европын оронд  тархалт нэмэгдэж байна. ДЭМБ-аас найман чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж үзэхийг анхааруулсан. Үүнд бэлтгэх буюу бэлэн байдлаа хангах,  хоёрт илрүүлэх урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, гуравт хүрээгээ хумих, сайжруулах буюу голомтыг цомхотгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмж дөрвөн чиглэлд ажиллах шаардлагатайг хэлсэн.  Хүн бүр,  улс бүрэн хариуцлагатай байх ид үе нь эхэлж байна. Цаашдаа өвчлөл нэмэгдэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас анхааруулсан.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:   

Коронавирусийн халдварын 7499 шинэ тохиолдолд бүртгэгдэж нийт 132 мянга 758 тохиолдолд хүрсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 342 хүн нас барж нийт нас баралтын тоо 4655-д хүрлээ. Шинээр таван улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Халдварын сэргийлэлт, хяналт арга хэмжээ тархалтыг бууруулах гол хүчин зүйл болж байна. Иймд ДЭМБ-аас халдвар хамгааллын чиглэлээр зөвлөл байгуулсан.  ДЭМБ Германы хүрээлэнтэй, Хятадын Өвчин судлалын үндэсний төвтэй хамтарсан баг Иранд гурван сарын 10-нд очиж ажилласан. Хятад улсад шинэ тохиолдлын тоо 11, нас барсан хүний тоо долоо байна. БНСУ-д 110 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт болж байна. Нас баралт бүртгэгдээгүй. Европт шинэ коронавирусийн халдвар голомт болж Хятадаас гадна дэлхийн бусад улсад гарсан тохиолдол, нас баралтыг нийлүүлснээс илүү өндөр байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: 

Өчигдөр БНСУ-ын хэвлэлүүдээр гарсан мэдээллийг шалгасан. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлмээр байна. Өчигдөр оройноос эхлэн Сөүл дэх Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахаар ажилласан. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад, манай иргэнтэй холбоотой нарийн мэдээлэл дутмаг байсан тул Элчин сайдын яамаараа дамжуулан мэдээллийг дэлгэрүүлсэн. Монгол улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 хоногийн тусгаарлалтын дэглэмээ дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Манай иргэн эрүүл саруул байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй баталгаажаагүй, харилцан зөрүүтэй мэдээллийг олон нийтэд түгээж иргэдийг айдас, сандралд автуулахгүй байхыг хүсч байна. Зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээллийг авч байгаач ээ. Манай улсын хоёр иргэн коронавиусийн халдвар авсан мэтээр мэдээлэгдсэн. Гэхдээ нөгөө иргэн өмнө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан. Тиймээс манай иргэд тайван байж болно.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

Франц иргэнтэй ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан долоон хүн, Дархан аймагт тусгаарлагдсан нэг иргэн буюу нийт найман хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарсан. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан шинжилгээний хариу юм. Өмнөх шинжилгээний хариу нь бүгд сөрөг гарсан 207 хүн дээр нэмээд нийт 215 ойрын хавьтлын шинжилгээний хариу сөрөг гарлаа. Нийт 414 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авч ажиллалаа. Ойрын хавьтлын хүмүүсийг маш богино хугацаанд олж тусгаарласан. Гуравдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарсан. Мөн гуравдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт 10 хүнийг ажиглалтад авсан. Тус өдөр хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгааг хийж байна. Өнөө өглөө Дорноговь аймгаас 54 хүний шинжилгээний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр, батлагдсан тохиолдол маань шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр байдаг тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтална. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж