НҮБ-ын ажилчид гэрээсээ ажиллана | News.MN

НҮБ-ын ажилчид гэрээсээ ажиллана

НҮБ-ын ажилчид гэрээсээ ажиллана

НҮБ-ын ажилчид гэрээсээ ажиллана

Нэгдсэн үндэстний байгууллагын (НҮБ) бүх ажилчид болон Нью-Йорк хот дахь удирдах газрын албаныхан шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өнөөдрөөс /2020.03.14/ гэрээсээ ажиллах болжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг Антонио Гутерресын зааварчилснаар зайлшгүй ажлын байрандаа байх шаардлагагүй л бол ажилчид багадаа гурван долоо хоногийн хугацаанд гэрээсээ ажиллах гэнэ. НҮБ-ын Нью-Йорк дахь төвд 3000 орчим хүн ажилладаг аж.

Энэ долоо хоногт Филиппин улсын дипломат коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор НҮБ-ын байранд  Covid-19 өвчлөл бүртгэгдсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас Covid-19 өвчнийг цар тахал гэж зарласны дараа НҮБ дээрх шийдвэрийг гаргалаа. Олон улсад компани, байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллуулах туршлагыг хэрэгжүүлж, халдвараас сэргийлж байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж