Нэгдсэн үндэстний байгууллагын (НҮБ) бүх ажилчид болон Нью-Йорк хот дахь удирдах газрын албаныхан шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өнөөдрөөс /2020.03.14/ гэрээсээ ажиллах болжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг Антонио Гутерресын зааварчилснаар зайлшгүй ажлын байрандаа байх шаардлагагүй л бол ажилчид багадаа гурван долоо хоногийн хугацаанд гэрээсээ ажиллах гэнэ. НҮБ-ын Нью-Йорк дахь төвд 3000 орчим хүн ажилладаг аж.
Энэ долоо хоногт Филиппин улсын дипломат коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор НҮБ-ын байранд Covid-19 өвчлөл бүртгэгдсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас Covid-19 өвчнийг цар тахал гэж зарласны дараа НҮБ дээрх шийдвэрийг гаргалаа. Олон улсад компани, байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллуулах туршлагыг хэрэгжүүлж, халдвараас сэргийлж байна.
Эх сурвалж: Agence France-Presse
Холбоотой мэдээ