Герман: Сovid-19-ын эсрэг хязгааргүй зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

Герман: Сovid-19-ын эсрэг хязгааргүй зээл олгоно

Герман: Сovid-19-ын эсрэг хязгааргүй зээл олгоно

Германы Засгийн газраас өнөөдөр /2020.03.14/ шинэ коронавирус/Covid-19/-ийн эсрэг тэмцэлд зориулан эдийн засгийн тусламжийн багцыг баталлаа.  Дэлхийн II дайнаас хойших хамгийн том эдийн засгийн  тусламжийн багцаас компаниудад хязгааргүй зээл олгох аж.

Канцлер Ангела Меркель “Герман улс пандемик өвчний уналтаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” хэмээжээ. Түүнчлэн төрийн өмчийн хөгжлийн банк “KfW” нь зээл олгохдоо дээд хэмжээ, хязгаарлалт тогтоохгүй гэх онцлох мессежийг Сангийн сайд Олаф Шолз мэдэгджээ. Германы засгийн газрын 550 тэрбум орчим еврогийн зээлийн сан бол зөвхөн эхлэл гэдгийг Эдийн засгийн сайд Петер Алтмайэр онцолсон байна. Түүнчлэн тэрбээр Герман улс мөнгөгүйгээс болж бүтэлгүйтэхгүй. Шаардлагатай бол сангаа дахин дүүргэнэ. Бидэнд удаан хугацааны тэмцэлд хүрэлцэхүйц сан хөмрөг бий. 500 тэрбум гаруй евро гэдэг бол Германыг 2008 оны санхүүгийн хямралын үед гаргаснаас ч их мөнгө” хэмээжээ.

Германд халдварын 2300 гаруй тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас бараад байна.

Эх сурвалж: Agence France-Presse

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж