Хятадын тэрбумтан Жак Ма өнөөдөр /2020.03.14/ шинэ коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэхэд зориулан АНУ-д 500 мянган оношлуур, нэг сая ширхэг маск хандивлаж буйгаа мэдэгджээ. Түүний сайн үйлсийн Алибаба сан нь АНУ-аас гадна халдварын тархалт өндөр байгаа Япон, Өмнөд Солонгос, Итали, Иран, Испани улсуудад ч оношлуур, маскаар тусламж үзүүлжээ.
Жак Магийн мэдэгдэл АНУ-д лабораторийн хүчин чадал хүрэлцээгүйгээс болж, халдварын тархалт илрүүлэлт удаашралтай байгаа үетэй давхцжээ.
Жак Ма хэлэхдээ “Хятад улсын туршлага дээр үндэслэн хурдан, баталгаатай оношлуур, эмч мэргэжилтнүүдийг найдвартай хамгаалах хувцас хэрэгсэл халдвар тархалтын эсрэг хамгийн үр дүнтэй гэдгийг ойлгосон. Бидний хандив пандемик өвчний эсрэг америкчуудын тэмцэлд тус болно гэж найдаж байна. Энэ хямрал нь глобалчилсан дэлхийн хүн төрөлхтний эсрэг том сорилт боллоо. Пандемик өвчний эсрэг нэг улс дангаар тэмцээд ялж чадахгүй. Энэ мөчид бид вирусийн эсрэг гар гараасаа барин нэгдэн тэмцэх хэрэгтэй” хэмээжээ
Эх сурвалж: Politico
Холбоотой мэдээ