Япон, БНСУ-аас авчрах иргэдээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулахгүй | News.MN

Япон, БНСУ-аас авчрах иргэдээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулахгүй

Япон, БНСУ-аас авчрах иргэдээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулахгүй

Япон, БНСУ-аас авчрах иргэдээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулахгүй

БНСУ, Япон болон Европын орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд тухайн улсдаа шинэ коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлагыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан. Тэгвэл уг шаардлагыг цуцалжээ.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлага биднээс үл хамаарах шалтгаанаар бүтэхээргүй боллоо. Хэрэв бүгдийг шинжилгээнд оруулна гэвэл цаг хугацаа  алдахаар байна. Ийм учраас аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр иргэдээ хүлээн авах нь зүйтэй" гэсэн юм.

Дээрх орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 700 мянган төгрөгийг  бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Сөүлээс эхний нислэгээр маргааш /2020.03.15/ авчрах бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байхыг Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас анхааруулж буй.

БНСУ-д буй Монгол иргэдийг эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр /2020.03.14/ 12:00 цагт ОБЕГ-т мэдээлэл хийхээр зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж