"Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ анхаарна" | News.MN

"Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ анхаарна"

"Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ анхаарна"

"Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ анхаарна"

Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн, ДЭМБ-аас “дэлхийн хэмжээнд цар тахал эхэллээ” гэж зарласантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.03.13/ албан ёсоор байгуулжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шуурхай штабын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өгчээ.

Эхний ээлжинд БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас дагаж мөрдөх зөвлөмж, мэдээллийг гаргаад байгаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор “Гадаад улс орнуудад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд байдал амаргүй байна. Тиймээс дэлхийн хаана ч байсан бид Монгол Улсын иргэнээ анхаарах болно. Эхний ээлжинд БНСУ, Япон болон Европын орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд тухайн улсдаа коронавирусийн халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлага биднээс үл хамаарах шалтгаанаар бүтэхээргүй боллоо. Хэрэв бүгдийг шинжилгээнд оруулна гэвэл цаг хугацаа их алдахаар байна. Ийм учраас аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр иргэдээ хүлээн авах нь зүйтэй” гэдэг үүрэг чиглэлийг өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж