Зээлдэгчдийн төлбөрийг түр хойшлуулахаа мэдэгдэв | News.MN

Зээлдэгчдийн төлбөрийг түр хойшлуулахаа мэдэгдэв

Зээлдэгчдийн төлбөрийг түр хойшлуулахаа мэдэгдэв

Зээлдэгчдийн төлбөрийг түр хойшлуулахаа мэдэгдэв

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэрээр жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болжээ. Уг шийдвэрт төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болохыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мэдэгдлээ. Тус сангаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ биечлэн бус, цахим шуудангаар ирүүлэхийг мэдэгджээ.

МЭДЭГДЭЛД: 

“COVID-19” шинэ коронавирусийн тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэр гарлаа.

Дээрх хөнгөлөлтөндаливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно.

Шинэ коронавирусийн тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ info@smefund.gov.mn цахим хаягаар болон шуудангаар илгээж биечлэн ирэх шаардлагагүй болохыг анхааруулж байна.

Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу гэжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dul 2020-03-13 103.212.117.205

ipotek-iin zeelee tur hoishluulj bolohgui yu huwiaraa ajil hiideg humuus bas orlogogui bn shde

Avatar

Зочин 2020-03-13 66.181.179.129

Ipotek ee odoo ingeed zarlaach dee.

Avatar

Mmm 2020-03-13 192.82.76.16

JDU yag jinhene jduchided hursen biluu, yaalaa sanahgui bna

Avatar

hi 2020-03-13 59.153.85.100

bank bus sanhvv gej luiwarchid bnaa

Avatar

АДИЛ ТЭГШ ХАНД 2020-03-13 202.55.188.39

ЗӨВХӨН ЖИЖГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЧИГЛЭСЭН БИШЭЭ. НЙЙТ АРД ТҮМЭНД ЗОРИУЛСАН ШИЙДВЭР ГАРГААЧЭЭ:ӨРХИЙН ЗЭЭЛ, ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ХҮНД БАЙДАЛД ОРСОН ОЛОН ОЛОН ИРГЭД БАЙГАА ШҮҮ. БҮГДЭД Л ХҮНДРЭЛ УЧИРЧ БАЙНА. БАНКУУД ӨӨРСДӨӨ ДУУГАРААЧЭЭ. ЗҮГЭЭР ЗЭЭЛ, ХҮҮ ТӨЛӨХИЙГ Л ТҮР ХОЙШЛУУЛААД ӨГЧИХ. ХҮҮХДҮҮДЭЭ ХАРААД ГЭРЭЭС ГАРЧ АЖИЛ ХИЙЖ МӨНГӨ ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ. ХЭНД НАЙДАЖ ХҮҮХДҮҮДЭЭ ҮЛДЭЭХ ЮМ БЭ. ТҮРҮҮЧЭЭСЭЭ ЙНЗ БҮРИЙН ЭРСДЭЛ ЗӨНДӨӨН ГАРЛАА.

Avatar

omg 2020-03-13 66.181.161.34

nuguu huuramch jduchiddee zweliin huug tegletsnuu

Avatar

Зочин 2020-03-13 103.229.120.107

ГАДААДЫН БАНКНЫ ХҮҮ 1ЖИЛД 1ЭЭС2 ХУВЬ Л БАЙДАГ. БАНКИРУУД МОНГОЛД ОРУУЛЖ ИРЭХГҮЙ ОЛОН АРГА ХЭРЭГЛЭЖ ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ ХАГАРЖ ТЭСЭРТЛЭЭ БАЯЖИЖ БН ИРГЭДЭЭ ЭНИЙГ НУХАЦТАЙГААР ХӨНДСӨН УЛС ТӨРИЙН НАМЫГ ДЭМЖЕЭ!

Avatar

зочин 2020-03-13 103.229.122.226

Энэ хүнд үёд банкны зээл хүүгээр бодлогогүй замбараагүй оролдож байж Улс орны эдийн засаг санхүүгийн байдалд тэгээд бусад салбаруудын үйл ажиллагаанд хямралт хүнд байдал үүсгэж улс орон түмэн олныг хохироох вий дээ Мэргэжлийн хүмүүс бусад орны үйл ажиллагаа туршлагыг сайтар судлан харгалзан үзэж байж маш анхааралтай хийх ажил хэрэгжүүлэх арга хэмжээ шүү Элдэв явуулганд автаж хэрхэвч болохгүй

Avatar

Зочин 2020-03-13 103.212.117.187

Ипотекийн зээлийг хойшлууля

Avatar

Зочин 2020-03-13 66.181.183.237

Тун зөв сайн шийдвэр. Одоо бусад банкнууд болон ББСБ-ын зээлүүд, бас ломбардуудын зээлийг ч хүүгүй болгох, мөн хугацаа хэтэрсний алданги тооцуулахгүй байхаар шийдвэр гарга. Өр зээл тавьж, өдөр хоногыг аргацаасан жижиг бизнес эрхэлдэг, хоногын хоолоо залгуулдаг хүмүүс хэцүүдлээ.

Avatar

Үргэлж төр төсөв рүү өнгийж байхийн 2020-03-13 172.90.243.62

Тэгээд хэний буруу юм. Өөрсдөө сургуульд байхдаа эрдэм ном сурахгүй яасийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж