Орон гэргүй иргэдийг түр хоноглох байраар хангав

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Орон гэргүй иргэдийг түр хоноглох байраар хангав

Орон гэргүй иргэдийг түр хоноглох байраар хангав

Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байраар хангах үйлчилгээнд хамруулахаар болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан чиглэл өгсний дагуу өнөө өглөөний /2020.03.13/ 06.00 цагаас эхлэн дүүргүүдийн Цагдаагийн газрууд илрүүлсэн иргэдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд хамруулж, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулж эхэлжээ.

Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах үүрэг чиглэл өгсөн байна. Энэ дагуу орон гэргүй тэнэмэл иргэдийн хувьд нийгмийн хамгааллын болон бусад нийгмийн үйлчилгээ болох тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж байдаг тул ийнхүү дээрх шийдвэрийг гаргасан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж