Найман аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна | News.MN

Найман аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна

Найман аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна

Найман аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна

Энэ сарын эхний 10 хоногт хийсэн үнэлгээгээр найман аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар  0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас оржээ.

Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор болов. Отор ихтэй 7 аймагт тус бүр 50 сая төгрөгийн, нийт 350 сая төгрөг олгож байна. Эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжих үүднээс 17 автомашин хуваарилжээ.

ХХААХҮЯ-ны Мөл аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж аймаг, орон нутагт хүргэх хивгийг 10 хүртэл хувиар хямдруулж борлуулахаар тохиролцсон байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж