Монгол иргэдээс Францын иргэнд илгээсэн чин сэтгэлийн захидлууд

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Монгол иргэдээс Францын иргэнд илгээсэн чин сэтгэлийн захидлууд

Монгол иргэдээс Францын иргэнд илгээсэн чин сэтгэлийн захидлууд

COVID-19” халдвартай нь тогтоогдсон, Франц улсын иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийлгэж буй. Түүний биеийн байдал хэвийн, сэтгэл санаа тайван байгааг ХӨСҮТ-өөс өнөөдөр /2020.03.13/ мэдээлсэн билээ. Түүнд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх захидлууд ирсээр байна.

Орхон аймгийн тавдугаар сургуулийн 5Д ангийн сурагч Н.Оюунцэцэг франц иргэнд зориулан бичсэн чин сэтгэлийн захидалдаа хурдан эдгэхийг хүссэн бол Монголын Улаан загалмай нийгэмлэгээс сэтгэл санаагаар тайван байж, дархлаагаа дэмжихийг хүсчээ.  Францын иргэнд ирүүлсэн чин сэтгэлийн захидлуудаас хүргэе.

 

МУУХАЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭН БОСЧ, ЭХ ОРОНДОО ЭРҮҮЛ САРУУЛ ИНЭЭМСЭГЛЭН ОЧООРОЙ 

Орхон аймгийн тавдугаар сургуулийн 5-ийн Д ангийн сурагч Н.Оюунцэцэгийн захидал:  

МОНГОЛЫН ЭМЧ НАР, САЙН САНААТ МОНГОЛ ХҮМҮҮС, АНД НӨХӨДДӨӨ ИТГЭЭРЭЙ

Монголын улаан загалмай нийгэмлэгийн захидал: 

Танд Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олноос энэ өдрийн мэндийг хүргэж, мэндчилж байна.

“Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн монгол ардын үг бий. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19” цар тахлын халдвар 122 оронд тархаж, 125 мянга гаруй хүнд халдварлаж, 68 мянга гаруй хүн эдгэрч, эрүүл саруул болсоныг мэдээлж байна.

Бид Таныг тун удахгүй эдгэрнэ гэдэгт бүрэн итгэж байна. Хамгийн гол нь Та сэтгэл санаагаар тайван байж, дархлаагаа дэмжээрэй.

Бид бүгдээрээ нэг дэлхий дээр, нэгэн том завин дээр хамт амьдарч байгаа болохоор итгэл найдвар, тэсвэр хатуужилтай байж, хамтын хүчин чармайлтаар энэ аюулт өвчнийг ялан дийлэх болно. Та гэр бүл, эх орноосоо хол байгаа ч энэ цаг үед Монголын эмч нар, сайн санаат монгол хүмүүс, Анд нөхөддөө итгээрэй. Бид Танд туслахыг хүсч байна.

Бид Таныг хурдан эдгээсэй гэж чин сэтгэлээсээ залбирч байна.
Танд болон Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсье!
Таныг бурхан өршөөг!

Таныг хүндэтгэсэн,

Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олныг төлөөлж,

ЕРӨНХИЙ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Н.БОЛОРМАА" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
36
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж