Covid-19: Олон зуун өлсгөлөн сармагчин эмх замбараагүй байдал үүсгэв

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Covid-19: Олон зуун өлсгөлөн сармагчин эмх замбараагүй байдал үүсгэв

Covid-19: Олон зуун өлсгөлөн сармагчин эмх замбараагүй байдал үүсгэв

Тайландын Лопбури хотод Covid-19 вирусээс болж олон зуун өлсгөлөн сармагчин гудамжинд гарч, үмх хоолны төлөө эмх замбараагүй байдал үүсгэж байгаа ажээ.

Хөөрхий сармагчнууд өмнө нь жуулчдын ачаар гэдэс цатгалан аж төрдөг байжээ. Гэвч шинэ коронавирус дэгдэж, олон улс орон хилээ хаан, нислэгүүдийг хориглосны улмаас тус хотод жуулчин ирэлгүй удсан байна.

Хоёр өдрийн өмнө буюу гуравдугаар сарын 11-ний өглөө нэг сармагчин шүүслэг гадил олоход ойр хавьд нь байсан бүх сармагчин түүнийг нь булаахаар гудамжийг дүүргэжээ. Энэхүү үйл явдал гэнэтхэн болж өнгөрсөн бөгөөд нутгийн оршин суугчид өмнө нь ийм олон сармагчин ганцхан гадилын төлөө улайран тэмцэлдэж байхыг хараагүй аж.

Тус үйл явдлыг Сасалук Раттаначай гэх эмэгтэй дэлгүүрийнхээ гаднаас бичиж авсан байна. Тэрбээр “Тэд сармагчин гэхээс илүү зэрлэг ноход шиг харагдаж байсан. Бид сармагчинг ийм ууртай байхыг харж байгаагүй. Тэд үнэхээр их өлссөн бололтой. Уг нь энгийн үед маш олон жуулчин энэ хавиар аялж, тэднийг хооллодог байлаа. Харин одоо нэг ч жуулчин алга” хэмээжээ.

Лопбури хот бол мянга мянган зэрлэг сармагчны нутаг аж. Сармагчингууд гудамжинд, барилгад, ихэвчлэн эртний буддын сүмд олноор амьдардаг байна. Сайхан сэтгэлт нутгийн уугуул иргэд боломжоороо тэднийг хооллож байгаа ч жуулчдын хооллодог байсан шиг хангалттай хоол илүү гаргаж чадахгүй байгаа ажээ.

Эх сурвалж: NEWSFLARE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж