Ши Жиньпин: Хятад улс өвчнийг ялж, эргэн хүчирхэгжинэ

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Хятад улс өвчнийг ялж, эргэн хүчирхэгжинэ

Ши Жиньпин: Хятад улс өвчнийг ялж, эргэн хүчирхэгжинэ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс шинэ коронавирусийн аюулыг ялан дийлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилгоо биелүүлнэ гэж Ерөнхийлөгч Ши Жиньпин өчигдөр/2020.03.12/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй утсаар ярихдаа мэдэгдэв.

Тэрбээр өвчин дэгдэж эхэлснээс хойш Гутеррешийн түүнд бичсэн захидал өрөвдөж буй хандлагатай байсныг онцолсон байна. Мөн НҮБ-ын удирдагч Хятад улсын урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажиллагааг ихээр сайшаасан бөгөөд өвчинтэй тэмцэхэд Хятад улсыг бүрэн дэмжихээ илэрхийлснийг дурджээ.

Ши Жиньпин Гутеррешийн дэмжлэгт талархал илэрхийлэхийн зэрэгцээ Хятадын ард түмний их хүчин чармайлтын ачаар өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил бүтэж, үйлдвэрлэл хурдан сэргэж, хүмүүсийн амьжиргаа эргэн баталгаатай болж байна хэмээн ард иргэддээ баярласан, талархсанаа илэрхийлсэн аж.

Хятад улс өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг анхааралтай үргэлжлүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, нийгмийн хөгжилдөө нэгэн зэрэг анхаарч ажиллах бөгөөд өвчнийг бүрмөсөн ялах ялалтын өдөр тун ойрхон байгааг Ши Жиньпин ийнхүү зарлажээ.

Эх сурвалж: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж