Чавес нефть нийлүүлэхгүй гэж АНУ-ыг айлгав

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Чавес нефть нийлүүлэхгүй гэж АНУ-ыг айлгав

Уго Чавес. Фото ©AFP

Уго Чавес өөрийн талынхны  өмнө үг хэлэхдээ АНУ-ын хамсаатан Колумби  Венесуэлад  халдах юм бол АНУ-д нефтийн экспортоо зогсооно гэсэн тухай The Washington Post мэдээлэв.
Колумби улс ямар нэгэн зэвсэгт халдлага үйлдэх аваас “амаараа шороо идэж  байсан ч ганц ч дусал нефтийг АНУ-д өгөхгүй” гэж Чавес мэдэгджээ. АНУ нь одоо Венесуэлийн нефтийн гол импортлогч юм.
Уго Чавес Колумбитай дипломат харилцаагаа тасалж байгаа тухайгаа долдугаар сарын 22-нд зарласнаас хойш хоёр орны харилцаа хурцтсан юм. Колумбийн хэт даврагч зүүний бүлгийн лидерүүдийг Венесуэла орогнуулж байна гэснээс хойш Чавес тийм арга хэмжээгээ авсан билээ.
Америкийн сонинд тэмдэглэснээр Колумби хөрш орондоо цэргийн занал хийгээгүй юм. Уго Чавес нэг биш удаа нефтийн экспортоо зогсооно гэж байсан ч бодит ажил хэрэгт тэр нь хүрээгүй билээ. Венесуэла нь дэлхийн тав дахь нефть экспортлогч ба 2008 оны мэдээгээр тус улс өдөртөө 2,175 сая баррель нефть олборлодог. Харьцуулахад дэлхийн хамгийн том экспортлогч нарын нэг Саудын Арабын өдрийн үзүүлэлт нь 2008 онд  8,146 сая баррель байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж