БНХАУ-ын Үндэсний Радио Телевизийн удирдах газраас коронавирусийн эсрэг тэмцлийн тухай сэдэвтэй олон ангит кино хийх болсон тухай зарлажээ.
“Хамтдаа” нэртэй уг кино нийт 20 ангитай байх бөгөөд найруулагч Жан Синь найруулах аж. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс, эмч эмнэлгийн ажилтнууд аюулт тахлын эсрэг хэрхэн нэгэн сэтгэл зүрхээр тэмцэж байгаа тухай өгүүлэх энэ киног аравдугаар сар гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
Найруулагч Жан Синь киноныхоо ажлаар халдварын голомт болсон Ухань хотод судалгаа хийж эхэлсэн байна. Харин Хятадын цахим сүлжээнд киноны талаар ард иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж буй аж. Учир нь халдварт өвчин бүрэн дарагдаагүй байгаа, дээр нь хайртай дотны хүмүүсээ алдаад удаагүй байхад ийм кино гарах нь тохиромжгүй гэж үзжээ.
Эх сурвалж: JAYNESTARS.COM
Холбоотой мэдээ