ҮСХ: Экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувиар тус тус буурчээ | News.MN

ҮСХ: Экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувиар тус тус буурчээ

ҮСХ: Экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувиар тус тус буурчээ

ҮСХ: Экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувиар тус тус буурчээ

Оны эхний хоёр сард гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч, 1.5 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувиар тус тус буурсан байна. Ийнхүү оны эхний саруудад худалдааны үзүүлэлт огцом буурахад “COVID 19”-ийн тархалттай холбоотойгоор нүүрсний экспортыг хязгаарласан нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн оны эхний хоёр сард 334 сая ам.долларын нүүрс экспортод гаргаж байсан бол энэ онд ердөө 229 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдсан байна. Үүний зэрэгцээ зэсийн баяжмалын экспорт 30 шахам хувиар буурч, 219 сая ам.доллар болжээ. Түүнчлэн алтны экспорт хоёр дахин буурсан нь оны эхний улирлын орлогод хүндээр тусч байна.

Харин импортын дүн экспортоос харьцангуй бага хувиар буурчээ. Шалтгааныг импортод гол жин дардаг шатахуун, нефтийн бүтээгдэхүүн худалдан авалт төдийлөн өөрчлөгдөөгүйтэй холбоотой гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлаж буй юм. Мөн импорт буурахад суудлын болон ачааны автомашины импорт 37 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-13 66.181.187.176

Зүгээр дээ. Хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Бид тэснэ ээ, ялна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж