“TTJVCo” ХХК хөдөлмөрийн гэрээний хугацааг 33 сар болгов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“TTJVCo” ХХК хөдөлмөрийн гэрээний хугацааг 33 сар болгов

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

“TTJVCo” ХХК хөдөлмөрийн гэрээний хугацааг 33 сар болгов

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон компанийн удирдлагууд ажилчддаа илүү  ашигтай шийдвэр гаргуулж чадав. Тус  компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 ажилтанд  “ТТJVCо” компанид ажиллах боломж олгоод байсан. Тэдгээр ажилчид өмнө байсан ажлын байрны нөхцлийг дордуулахгүй, цалин мөнгийг нь бууруулахгүй байх нөхцөлтэй гэрээт олборлогчийн санал болгосон ажлын байранд ажиллах юм.

Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу хоёр тал дахин ярилцсаны үр дүнд  “ТТJVCo”-нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг 33 сарын хугацаатайгаар байгуулахаар боллоо. Мөн “ЭТТ”-нь шилжсэн ажилчддаа гэрээний хугацаа дууссанаас хойш ажлын байр олж өгөх талаар дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү шийдвэрийг тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл  ажилчид болон ҮЭ-ийн гишүүдэд албан ёсоор мэдэгдсэн байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-11-11 202.70.34.114

Baruun tsanhi der nuurs achih tender zarlagdad dussan. Tus tendert hytadin SGS kompany yalsan. 1tn nuurs achih zardal 1113tug. Odoo zuun tsanhi der hytadin xinyuan group mongol ulsad uil ajillagaa yawulah erh buhin ttjvco kompanyr damjulan orj irj bna. Tus zuun tsanhin gereen der uulin olborloltin uil ajillagaag 100% tuslan guitsetgehcher heregjulj boloh ba tus gereegee 100% 3gch etgeded zarj bolno gesen zaalt bgaa udahgui unend guitsegdeh bolno

Зочин 2015-11-11 202.179.18.216

"Эрдэс таван толгой" ХХК-ний ажилчдыг хятадын компанид өгч, мэргэжлийн боловсон хүчийнгүй болгож, ЭТТ-г дампууруулж, өөрийн болгох гэсэн ажлыг Сайханбилэг, Баярцогт нар зохион байгуулсан, мэргэжлийн ажилчдаа гадныханд өгч байгааг нь бараг хүний наймаа хийж байгаа мэт харагдаж байна. ЭТТ ХХК-ний ажилчид үүнийг эсэргүүцэж ажил хаялт, өлсөглөн зарлахаар болж байгаа гэсэн. З.Энхболд, Х.Баттулга нар харин ЭТТ-н үйл ажиллагааг нэмэгдүүлж, Таван толгойн орд газрын 51 хувийг тус компанид байлгах санаачлага гарган ажиллаж байгаа юм. Үүнийг УИХ-ын 40 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байгаа.

Хятадад 2015-11-11 103.57.92.135

Ямар учраас Монголын Таван Толгойг Хятадад ингэж шуурхай яаравчлан зарчихаваа. Зи, Жэнко нараа та нарын луйвар хэтэрлээ. Арилжааны өчнөөн банканд өртэй, бондын мөнгөнөөс хэдэн зуун тэрбумаар авсан Эрдэнэс Таван Толгойг ямар мөнгөөр хэвлэлд өндөр төлбөртэй худал ухуулга цацаж хүмүүсийн тархийг угаагаад байнаа.