Талбай дээрээ хожлын төлөө хамтдаа

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Талбай дээрээ хожлын төлөө хамтдаа

Ази тивийн футзалын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн  тэмцээн 2016 онд Узбекстан улсад зохиогдох юм. Энэхүү тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд энэ сарын 14-19-ний өдрүүдэд болно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан.


Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд байна. Өнөөдөр БНСУ болон Тайваний шигшээ багууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх болно.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан нар Монголын футзалын шигшээ багийн бэлтгэлийн үеэр зочлон тамирчдад амжилт хүслээ.

Эрхэм үзэгчид, хөгжөөн дэмжигчид болсон та бүхэн “ЗУРГАА ДАХЬ ТОГЛОГЧ”-ийн үүргээ гүйцэтгэн шигшээ багаа дэмжээрэй.

Тоглолтууд энэ сарын 14-19 өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд явагдах бөгөөд тасалбарыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг. Мөн тоглолтуудын хуваарийг та бүхэн доорх зурагнаас харах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж