Д.Эрдэнэбат: Саналаа татахгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Эрдэнэбат: Саналаа татахгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Саналаа татахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Тухайлбал, Уул уурхайн сайдын багцыг 5 тэрбум төгрөгөөр нэмэх санал гишүүдийн 75 хувийн дэмжлэг хүлээсэн бол АСЕАМ-ын аюулгүй байдлыг хангахад зориулж тоног төхөөрөмж шинэчлэх зориулалаар 13 тэрбум төгрөгийг төсөвт суулгахыг гишүүдийн 73.4 хувь нь дэмжлээ.

Харин Говийн бүсийн газрын тосны үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах зардлыг төсөвт суулгах санал дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Үүнд нийт 1.8 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг олон жил гацааж ирсэн. ТЭЗҮ хийхэд шаардлагатай хөрөнгийн зардлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хасч оруулж ирж, УИХ гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. УИХ бодлогынхоо эсрэг шийдвэр гаргаж болохгүй. ТЭЗҮ хийхэд шаардлагатай хөрөнгийн зардлыг хасахынхаа оронд хэрэггүй барилгын хөрөнгө оруулалтын зардлыг хасах ёстой” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Саналаа татаад авчих хэрэгтэй юм биш үү” гэсэнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Саналаа би татаж авахгүй, саналыг санал хураагаад шийдэцгээ” гэж байлаа.

Сулинхээрийн отрядыг Улаанбадрах сум руу нүүлгэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайлбарласнаар бол тус цэргийн отрядыг нүүлгэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон аж. Хил дээр гардаг хэргийн 70-80 хувь нь тэнд үйлдэгддэг. Арга ядаад Засгийн газар их хэмжээний хөрөнгө зарцуулж, отрядыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажлуудыг хийсэн байна. Одоо эмнэлэг барихад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж буй аж.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

67869 2015-11-11 182.160.35.192

нэг хүн 1000 төгрөг тэгээд л болоо. Миний данс руу хийчих. Би яахав арав хорин саяыг л иднэ биз үсрээд. Тэгсэн ч ТЭЗҮ тэй үлдэнэ нээрээ шүү нээрээ

Зочин 2015-11-11 202.180.220.35

нөөц нь тодорхой болсон байхад яагаад үйлдвэрээ барьж болдоггүй юм бэ, монголчууд сэтгэл зорилго байвал бүгдийг хийж чаддаг юм шүү, асем асем л гэнэ эндээс юу үлдэх юм бэ хий хоосон нэр л үлдэнэ 13 тэрбумаар шүү

Зочин 2015-11-11 150.129.143.251

demjij bn araichdee

araich dee 2015-11-11 202.86.146.10

iim mongol hun baihgui bailgui mongol gesen setgel alagdaa ene Z.Enhkbold bolon busad gishuuded

Зочин 2015-11-11 122.201.24.55

Хайран хайран. Эрдэнэбат ямар хүнийг сайн мэдэхгүй ч гаргасан санал нь унан гэж санасангүй, хайран хайран. Ийм л хорхойнууд ҮХ-ийг өөрчлөх гээд байгаа юм даа. Яаж итгэх юм бэ

Зочин 2015-11-11 103.26.193.116

Монголчууд түүхэндээ 2 удаа төрийн ордондоо нохойн сүрэг тэжээж үзлээ дахин бүү давтагдаасай гэж л залбирхаас АРДЧИЛАЛТАЙ ОЛОН Л НАМ БАЙНА МАХН.МАН.ГЭХ МЭТ

Зочин 2015-11-11 180.149.78.23

АСЕМ гэж өвчигнөхөө больчихоод 13 тэрбум төгрөг ядарсан иргэддээ зориулчих л даа. Элбэгдоржийн ажлын байр бэлтгэх ирэдийн амь амьжиргаанаас чухал юм уу.

зочин 2015-11-11 182.160.40.87

Нефтийн үйлдвэртэй болохыг орос, хятадын тагнуулууд, нефть бүтээгдэхүүн импортлогчдын лоббичид гацааж байх шиг. 1,3 тэрбум төгрөг гэж өчүүхэн мөнгө ш дээ. Хилийн цэргийн отрядыг нүүлгэх ажлыг ч гэсэн ганц, хоёр жил хойшлуулахад болохгүй нь юу бн, г.м.

Зочин 2015-11-11 103.57.94.132

ACEAM-iin ayulgui baidal 13 terbumiig tsatsaj bolj baihad eh ornii buteen baiguulaltiin ehlel boloh, Goviin busiin gazriin tosnii uildveriin TEZU-iig bolovsruulahad 1,3 terbum tog gargah tiim hetsuu yum uu ? Buteen baiguulaltiin tuhai yarival yamar neg teeg tavij baigaa hediid bolih ve? Iim baihad uls oron hogjih tuhai yarih hereg baina uu?!

unshigch 2015-11-11 202.70.46.222

mongol ornii hugjliig hen boomilj bgaa ni todorhoi haragdah uyeud garah yum daa, daanch ard irgediin ihenh ni anzaaralgui unguruh yum daa. nefti bolovsruulah uildveriig ene zasag , ih hurald bgaa humuus hiihgui yagaad gevel nefti importlogch companiud ene ued olj bgaa super (hyper) ashgaasaa edend huvaarildag uchir . yu gej hiihev dee. shuud bish yumaa gehed, shuud busaar hurtej l bgaa naaduul chini. ternees bish udiid populist argaaraa benzinii une buulga geed jujiglej ugch bh yostoi doo

hm 2015-11-11 59.153.115.229

yaagaad mongolchuud neftiin uildvertei baij bolohgui gej? Yaaaaaaaaaaaaaagaaaaaaaaaaaaaaaaaad. Ene ih hurald chini mongol hun suudaggui yumuu?

zochin 2015-11-11 103.57.95.238

Iim teneg amitnyg mundag genee bas

Зочин 2015-11-11 103.57.94.132

ХҮнийг хүчээр харлуулах гэх ямар ч шаардлага байхгүй

Bi oilgohgui baina. 2015-11-11 124.126.176.106

ACEAM-iin ayulgui baidal 13 terbumiig tsatsaj bolj baihad eh ornii buteen baiguulaltiin ehlel boloh, Goviin busiin gazriin tosnii uildveriin TEZU-iig bolovsruulahad 1,3 terbum tog gargah tiim hetsuu yum uu ? Buteen baiguulaltiin tuhai yarival yamar neg teeg tavij baigaa hediid bolih ve? Iim baihad uls oron hogjih tuhai yarih hereg baina uu?!

Bi oilgohgui baina. 2015-11-11 124.126.176.106

ACEAM-iin ayulgui baidal 13 terbumiig tsatsaj bolj baihad eh ornii buteen baiguulaltiin ehlel boloh, Goviin busiin gazriin tosnii uildveriin TEZU-iig bolovsruulahad 1,3 terbum tog gargah tiim hetsuu yum uu ? Buteen baiguulaltiin tuhai yarival yamar neg teeg tavij baigaa hediid bolih ve? Iim baihad uls oron hogjih tuhai yarih hereg baina uu?!

Зочин 2015-11-11 103.57.94.132

Эрдэнэбат мундаг хүн шүү