НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлгийг энэ сарын 22-ны Ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна. Сугалааны тохирлоор супер шагналын 30 сая төгрөгийн эзнийг тодруулах юм.
Иргэд өнгөрсөн хоёрдугаар сарын 01-нээс 29 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-13 66.181.178.90
Хийдэг барьдаг хүмүүс нь маш олон удаа 20 сая авсан бна гээд бичээд байх юм. үнэн тийм юм бна уу? таварын ерөнхий газар албан ёсоор иргэдэд үнэн хариу өгөөч
Зочин 2020-03-13 66.181.161.21
Энэ хонжворын мөнгөн дүн улам багасаад байх юм. Яагаад бид нарын урамшууллын дүнг нэмэхгүй байна вэ?
Hudlaa bitgii hoshigruulaad bai 2020-03-13 64.119.26.198
Hudlaa irgediig moligodoj baihaas zugeer l butsaaltaa 5% bolgoochee